Еsportsearnings сайтын мэдээлснээр манай улсын и-спортын тамирчид 2015 оноос хойш олон улсын тэмцээнээс нийт 1.8 сая америк доллар буюу Монгол мөнгөөр 6.2 тэрбум төгрөгийн орлого олсон аж. Эдгээрээс 2022 онд гэхэд 3.1 тэрбум төгрөг олсон бөгөөд нийт орлогынхоо 50 гаруй хувийг гар утасны тоглоомноос олсон байна.
Тодруулбал, нийт ашгийнхаа 3.4 тэрбум төгрөгийг Pubg Mobile, Dota-гаас 629 сая, CS&GO -аас 2.07 тэрбум, Call of Duty Mobile тоглоомоос 22 сая, Valorant-аас 48 сая төгрөгийг тус тус олжээ.
Энэ дотоод гадаадын 270 гаруй тэмцээнээс олсон цэвэр ашиг бөгөөд манай улсын и-спортын тамирчид дэлхийн чансааны 58 пугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)