Хөлбөмбөгийн ДАШТ-д аваргалсан Аргентины шигшээ багийн ахлагч Лионел Месси өнөөдөр /2022.01.05/ ПСЖ клубийнхээ бэлтгэлд хүрэлцэн ирж, багийнх нь хамтрагчид халуун дотноор алга ташин угтан авлаа. ПСЖ клуб өнгөрсөн долоо хоногт "Лиг 1"-д Ленстэй хийсэн ээлжит тоглолтдоо өнгөрсөн гуравдугаар сараас хойших анхны хожигдлоо хүлээсэн юм.
Одоогоор тус лигт хамгийн олон гоолыг ПСЖ багийн тоглогч Мбаппе, Неймар нар оруулаад байгаа бол хамгийн олон гоолын дамжуулалтыг Месси мөн л Неймарын хамтаар тэргүүлж байна. Мөн тус баг хүснэгтийг дийлэнх үзүүлэлтээр тэргүүлээд буй.
Месси багтаа эргэн ирснийхээ дараагаар хэвлэлд "Би эргэн ирсэндээ баяртай байна. Багийн бүх гишүүд намайг талархалтайгаар угтан авлаа. Ирээдүйд хүлээж буй бүх зүйлд бэлэн байна. Бас би аз жаргалтай байна. Би хэдэн өдөр юу ч хийлгүй хэвтэж амарлаа. Баярлаж, амарч ханалаа. Одоо бага багаар хуучин хэмнэлдээ орно. Багийнхантайгаа эргэн уулзаж, бэлтгэлдээ орно гэхээс догдолж байна. Дасгалжуулагч намайг бэлэн гэж үзвэл би хэзээ ч хамаагүй тоглох болно" гэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)