Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос ирэх ням гаригт эхлэх Хацү башёгийн өмнө нь сүмочдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, жин өндрийн судалгаа явуулжээ.
Судалгаагаар мэргэжлийн сүмогийн дээд зиндааны бөхчүүдийн дундаж өндөр 184.3 см бол жин нь 161.4 кг байгаа гэнэ. Рэйвагийн тав дахь жилийн анхны башёд сэкитори цолтой 70 бөхөөс хамгийн хүнд нь Ичиножёо А.Ичинноров 212 кг жинтэй байгаа бол хамгийн хөнгөн нь Миягино дэвжээний бөх Энхо 105 кг жинтэй байгаа ажээ. Мөн хамгийн өндөр нь Миягино дэвжээний монгол сүмоч Хокүсэйхо Э.Даваанинж 2 метр өндөртэй бол хамгийн намхан нь мөн л Энхо 167 см өндөртэй байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)