Саяхан болсон 2022 оны ДАШТ-ий аварга Аргентиний шигшээгийн багийн ахлагч, Францын ПСЖ багийн довтлогч Лионел Месси ДАШТ-ий дараах амралтаа дуусгаад, Парист эргэн ирсэн байна. Тэрбээр энэ сарын 11-нд “Анжер”-тай хийх тоглолтод оролцох ажээ. Мөн тэр ПСЖ багтай байгуулсан гэрээгээ сунгахаар болсон тухай спортын сайтууд мэдээлэв.
Тэрбээр 2022 оны ДАШТ нь түрүүлснээр амжилтын хүснэгтээ дүүргэж, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гэдгээ батлан харуулсан юм.
Францын ПСЖ клубт одоогоор түүнээс гадна Бразилын шилдэг тоглогч Неймар, Камерун гаралтай Франц тоглогч Мбаппе нар хүчин зүтгэдэг. Саяхан тус баг ээлжит тоглолтдоо хожигдсон бөгөөд хүснэгтийн тэргүүлэгчийн байр сууриа алдах дөхсөн гэж хэлж болно. Учир нь багийн тоглогч Неймар талбайгаас хөөгдөж, харин Месси ДАШТ-ий аваргын баяраа ьэмдэглээд эзгүй байсан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)