Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх зорилгоор хийж буй бүтээн байгуулалтын хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны хүүхэд багачуудыг сургах ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, камержуулалтын ажил бүрэн дууссан байна.
Бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, “Вишндевелопмент” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.