Олимпын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин, МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксоор холимог тулаанч З.Шинэчагтагийг тулаанд дууджээ. Холимог тулаанч З. Шинэчагтага боксчин Н.Төгсцогт нар 500 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксоор тулалдах ажээ.
Энэ талаар З.Шинэчагтага өөрийн сошиал хуудаснаа "Монгол улсын 17 настай гавьяат өөрийнхөө төрлөөр намайг дуудчихлаа. Цэндээд нь унаагүй болохоор унагах гэж зорьсон юм байх даа. Уг нь өөрийнхөө төрлөөр баваад хаячих юмсан" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)