Аргентины шигшээ багийнхан Лионел Мессиг 2026 оны дэлхийн аваргад тоглуулахын тулд ятгаж, чадах бүхнээ хийж байгаа тухай Аргентины шигшээ багийн тоглогч Алексис Мак Аллистер хэвлэлд ярьжээ. Алтан бөмбөгийн долоон удаагийн шагналт, Дэлхийн аварга түүний хувьд саяны ДАШТ хамгийн сүүлийнх байсан бөгөөд багаа манлайлан аваргын алтан цомыг өргөсөн нь дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд тодоос тод түүх болон үлдсэн юм.
Тэгвэл Аргентины шигшээ багийнхан түүнгүйгээр ДАШТ-ийг хараахан төсөөлөхгүй байгаа бололтой. Хэрвээ Лионел Месси 2026 оны ДАШТ-д тогловол 41 настай байх юм.
Мак Аллистер Мессигийн ирээдүйн талаар “Бид түүнийг шигшээ багаа орхиосой гэж хүсэхгүй байна. Тэр энэ дэлхийн аваргыг сүүлчийнх гэж мэдэгдсэн ч бид түүнийг явуулахыг хүсэхгүй. Бид түүнийг бидэнтэй үлдэхийг л хүсч байна. Тэр мэдэж байгаа. Тэгэхээр юу болохыг харцгаая. Өчигдөр тэр бидэн рүү үлдсэн он жилүүдийг сайхан өнгөрүүлээрэй гэсэн мессеж илгээсэн. Тэр бидэнд маш их талархаж байсан. Тоглолтын дараа бид баяраа тэмдэглэсэн учраас чухалчилж ярих боломж олдоогүй" гэжээ.
Л.Сайнаа