Хөвсгөл нуурын мөсөн дээрх эрсдэл өндөртэй хэсгүүдэд хориглох тэмдэг, зурвас байршуулж байна. Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалалтын Захиргаа, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын Аврах, Гал түймэр унтраах 69-р анги, Хатгал тосгоны Цагдаагийн тасаг зэрэг байгууллагууд хамтран Хөвсгөл нуурын мөсөн дээрхи Мэргэний рашаан, Доод модот булан зэрэг эрсдэл өндөртэй хэсгүүдэд хориглох тэмдэг, зурвас байршуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна.