Өнгөрөгч 11 дүгээр сард буюу хөлбөмбөгийн ДАШТ эхлэх үеэр Английн Манчестер Юнайтед баг домогт тоглогч Кристино Роналдутай хийсэн гэрээгээ цуцлах болсноо мэдэгдсэн. ДАШТ-ийг сэтгэл дундуур өнгөрөөсөн Роналду оны таамгийн дагуу Саудын Арабын "Аль Насыр" багтай 2025 он хүртэл гэрээ байгуулсан билээ.
Тус багаас түүнд жилийн 200 сая еврогийн цалинг амласан нь 2030 онд ДАШТ-ийг Саудын Арабд зохиохыг хүссэнтэй нь шууд хамааралтай гэж спортын судлаачид дүгнэж байна. Тэгвэл өдгөө 35 настай од өнөөдөр Саудын Арабт хүрэлцэн очжээ. Түүнийг хүлээн авах ёслол өнөө орой орон нутгийн цагаар 19.00, манайхаар 00:00 цагт “Аль Насыр” багийн “Мрсул парк” цэнгэлдэхэд болно. Ёслолд багийн 30 мянган хөгжөөн дэмжигч оролцох юм байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)