Цэргийн бүртгэлийн талаар Нийслэлийн цэргийн штабаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цэргийн бүртгэлийн засаг даргын тамгын газар хариуцна хэмээн хуулинд заасан байдаг. Үүний дагуу засаг дарга захирамж гаргана. Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 4-20-ныг дуустал хугацаанд явагдана. Анхны жил бүртгүүлж байгаа 18 нас хүрсэн иргэд болон шилжилт хөдөлгөөн хийгдсэн хүмүүс, цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн хүмүүс хороон дээрээ очиж авах боломжтой.
Өнгөрсөн жилийн хугацаанд и-Монголиа буюу цахим бүртгэл хийгдсэн нь иргэдэд батлан хамгаалах үйлчилгээг саадгүй хүргэж байсан. Энэ жил мөн сайжруулалт, хөгжүүлэлт хийгдсэн. Цахимаар бүртгүүлэх нь гадаад байгаа, харъяалагддаг дүүргээсээ өөр газарт байгаа хүмүүст боломж олгож байгаа юм.
Сүүлийн хоёр жил цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэх хаах хэлбэрийн мөнгийг нэмэгдүүлээгүй. Мөнгөн төлбөрийн хэмжээг 2020 оны хэмжээтэй ижил хэмжээгээр тогтоосон. Мөн өнгөрсөн хоёр жил зарлан мэдүүлэх, дуудах хуудас аваад ирээгүй хүмүүст торгоогүй, харицлага тооцоогүй байгаа. Харин энэ жилээс тооцож эхэлнэ" гэв.
Д.Батчулуун