Уругвайн шигшээ багийн лидер Луис Саурез өнгөрөгч долдугаар сард өсвөр насанлаа тоглож байсан "Насьональ" клубтээ үнэ төлбөргүй шилжиж, багаа Уругвайн Примера дивизионы аваргад түрүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн билээ. Улмаар ДАШТ-ий өмнөхөн түүний гэрээ дуусаж, чөлөөт агент болоод байв.
Ингэснээр Саурез 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд Бразилийн Серие А лигийн "Гремио" багтай хоёр жилийн гэрээ байгуулахаар болжээ. Энэ хугацаанд тэрбээр үнэ төлбөргүй тоглох гэнэ.
Өдгөө 35 настай түүний хувьд Аякс, Ливерпүүл, Барселона, Атлетико Мадрид клубуудэд өнгөрүүлсэн замналынхаа эцэст ийнхүү спортын тамирчны эрх чөлөөт амьдралыг сонгожээ.
Л.Сайнаа