“Улаанбаатар төмөр зам” ХНН гол замын өндөр хүчин чадалтай 3 шинэ зүтгүүр худалдан авч хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчиллээ. ОХУ-ын Брянскийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 2ТЭ25КМ зүтгүүр нь монгол орны нөхцөлд туршигдсан, ашиглалтын явцад техникийн хэвийн байдлаа хянах автомат хяналтын системтэй, ухаалаг төрлийн зүтгүүр бөгөөд өмнө нь яг ийм серийн 19 зүтгүүрийг худалдан авч байжээ.
Эдгээр зүтгүүрийг худалдан авснаар өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад бодит үр дүнгээ өгөх юм.
Сэтгэгдэл (1)