2024 оны олимп болоход ердөө нэг жилийн хугацаа үлдлээ. Жүдо бөхийн тамирчдын хувьд энэ жилийн эхний тэмцээн улсын аварга шалгаруулах тэмцээнээр эхлэх бөгөөд тус тэмцээн энэ сарын 14-16-ний өдрүүдэд "Монгол бөхийн өргөө"-нд зохиогдох ажээ. Улсын аварга шалгаруулах тэмцээний дараа их дуулга, гранпри тэмцээнүүд уламжлал ёсоор зохиогдох юм.
Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын энэ оны анхны олон улсын гранпри тэмцээн нэгдүгээр сарын 27-29-нд Португалийн Алмада хотноо болох гэж байна. Тэмцээнд 36 улсын тамирчид оролцох бөгөөд түүний дараа Парисын их дуулга тэмцээн хоёрдугаар сарын 4,5-ны өдрүүдэд болно.
Л.Сайнаа