Парис Сент-Жермен өнгөрөгч гуравдугаар сараас хойш анх удаагаа хожигдлоо. Тэднийг 3:1 харьцаатай буулган авсан лигийн хоёрдугаар байрт бичигдэж буй Ленс баг энэ улиралд 17 тоглолтод нэг л хожигдсон амжилтыг үзүүлээд байна. Харин Парис Сент-Жермен баг хүснэгтийг тэргүүлж буй. Тус багаас мэргэн буучдыг Мбаппе, Неймар, гоолын дамжуулалтыг Месси нар тус тус тэргүүлж байгаа билээ.
ПСЖ-ээс лхагва гарагт талбайгаас хөөгдсөн Неймар, ДАШТ-ий аваргын баяраа тэмдэглэж буй Месси нар эзгүй, харин Мбаппе тэргүүтэй бусад тоглогчид л багийн бүрэлдэхүүнд байв.
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий мэргэн бууч Килиан Мбаппе өнгөрсөн шөнө тоглосон ч багаа хожигдлоос аварч чадсангүй. Тэрбээр өнгөрсөн жил 56 тоглолтод 56 гоолыг оруулсан бөгөөд харин Месси 30 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээр мөн л дэлхийн бүх хөлбөмбөгчдийг тэргүүлсэн юм.
Шинжээчдийн үзэж буйгаар багийн амин сүнс болсон Неймар, Месси наргүйгээр "ПСЖ" багийг хүчин мөхөс хэмээжээ.
Л.Сайнаа