Өвлийн сарууд гарч, энэ сарын 22-нд нэг ес эхэлсэн билээ. Тэгвэл оны хамгийн сүүлчийн өдөр буюу маргааш /2022.12.31/ хоёр ес эхэлнэ.
Монголчууд бид ес, ес хоногоор тоолж, хаврын улиралтай золгодог. Манай умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Далайгаас бусад гол мөрөн, нуур цөөрөм бүгд хөлдөж, булгийн ус тавладаг. Өвлийн туйлаас эхлэх есний тооллыг өөрөөр өвлийн есөн ес гэж нэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл, өвлийн туйлын өдрөөс буюу 12 сарын 22-ны өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог байна. Үүнд,
- Нэг есд нэрмэл архи хөлдөнө
- Хоёр есд хорз архи хөлдөнө
- Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
- Дөрвөн есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
- Таван есд тавьсан будаа хөлдөхгүй
- Зургаан есд зурайсан зам гарна
- Долоон есд довын толгой борлоно
- Найман есд нял шал болно
- Есөн есд ерийн дулаан болно гэдэг билээ.
Ингээд ирж байгаа улирлын эхэн хаврын сартай золгож, билгийн уилрын цагаан сарын шүинийн нэгэнтэй золгодог билээ.