Өчигдөр /2022.12.29/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхэн 111 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаан болж, Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Улсын харцага Г.Бадрах үзүүр булаасан.
Тэгвэл тус барилдааны 2019, 2021 онуудын түрүү бөх Улсын заан Б.Бат-Өлзийд үүрд хадгалуулсан цомыг буцаан авч, энэ жилийн түрүү бөхөд гардуулсан гэх дуулиан тархлаа.
Уг хэрэгтээ 2021 оны 12 дугаар сарын 29-нд Улсын заан Б.Бат-Өлзийд гардуулсан батламжинд "Үүрд" хадгалуулах тухай дурдсан байдаг. Уг асуудлаар олон нийт маргаан өрнүүлээд байгаа. Мөн зарим нь энэ мэдээлэл худлаа хэмээн сэтгэгдэл үлдээжээ. Харин зарим нь "Цомоо хийлгэж амжаагүй тул түр зуур л буцаан авсан" гэжээ. Энэ талаар бид тодруулан хүргэх болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)