УБТЗ" ХНН-ийн Аялал жуулчлалын төвөөс уламжлал болон шинэ оны анхны нар харах галт тэрэгний аяллыг хийх болсон.
Аяллын галт тэрэг Улаанбаатараас зүүн тийш Хангай өртөө рүү явна. Нар харах аяллын галт тэрэг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө 06:00 цагт "Улаанбаатар" төв буудлаас хөдлөх аж. Аялагчид 05:30 цагт вагондоо суусан байх ёстой гэнэ.
Хангай өртөөнд болох нар харах ёслолын үеэр морин хуурын тоглолт, цамын бүжиг болох хөтөлбөр гарчээ. Нар харах аяллын галт тэрэгний тасалбарын үнэ том хүн 50,000, хүүхэд 30,000 төгрөг.
Сэтгэгдэл (4)