Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. Барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Хэнтий аймгийн харъяат Улсын харцага Г.Бадрах үзүүрлэлээ. Ийнхүү уншигч та бүхэнд шилдэг 128 бөхийн барилдааны фото сурвалжлагыг хүргэж байна.
Гэрэл зургийг MPA.mn