Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 111 жилийн ойн баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр /2022.12.29/ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх улсын арслан Баярсайханы Орхонбаяр долоо даван түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат, Улсын харцага Г.Бадрах үзүүрлэв.
Дашрамд, Улсын арслан Б.Орохонбаяр наадмаас хойш анх удаагаа барилдаж, түрүүллээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)