Дэлхийн жүдо бөхийн холбооноос оны эцэст жингүүдийн чансааны шинэчилсэн оноог танилцууллаа. Тэгвэл бид та бүхэндээ Монголын жүдочдын дэлхийн чансааны мэдээллийг хүргэж байна.
Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Э.Ариунболд дөрвөн байр ухарч, есдүгээр байрт, -66 кг-ын жинд Ё.Басхүү нэг байр ахиж, хоёрдугаарт, -73 кг-ын жинд МУГТ Ц.Цогтбаатар гуравдугаар байрт, +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл хоёр байр ахиж, долдугаар байрт бичигдэж эхэллээ.
Харин эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд О.Наранцэцэг дөрвөн байр ахиж, есдүгээрт, -52 кг-ын жинд Б.Хорлоодой 10 дугаарт, -57 кг-ын жинд Л.Энхрийлэн нэг байр ухарч, 11 дүгээрт, -63 кг-ын жинд Б.Ганхайч 22 дугаар байрт, -70 кг-ын жинд Ц.Энхчимэг 36 дугаар байрт, -78 кг-ын жинд О.Хүслэн О.Хүслэн 39-т, +78 кг-ын жинд А.Адьяасүрэн 12 дугаар байрт тус тус бичигдэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)