Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ оны чөлөөт бөхийн төрлийн шилдгээр Японы тамирчин Нонока Озаки тодруулсан байна. Түүний хувьд өнөө жил чөлөөт бөхийн ДАШТ болон Азийн аваргаас тус тус алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн бөгөөд тус хоёр тэмцээний аль алинд Киргызстаны тамирчин Айсулу Тиныбековаг ялсан билээ. Тэдний хувьд 62 кг-ын жинд ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлдэг.
Тэрбээр дөрвөн насны дэлхийн аваргад түрүүлсэн цөөхөн тамирчдын нэг бөгөөд дэлхийн чөлөөт бөхийн дараагийн найман жилийг ноёлох сайн бөх хэмээн спортын хорхойтнууд ярьцгааж байгаа юм.
Л.Сайнаа