Энэ оны хамгийн сүүлчийн үндэсний бөхийн барилдаан, Үндэсний тусгаар тогтонолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын тэмцээн энэ сарын 29-нд "Монгол бөхийн өргөө"-нд болно. Тус барилдаанд бүтэн жилийн амжилтаараа шалгарсан шилдэг 128 бөх барилддаг уламжлал тогтоод 11 жил өнгөрчээ. Уг барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Б.Бат-Өлзий нар тус тус хоёр түрүүлж байв.
Тэгвэл бид та бүхэнд тус барилдааны өнгөрсөн жилүүдийн түрүү бөхчүүдийн мэдээллийг хүргэж байна.
2011 он: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх, улсын аварга С.Мөнхбат
2012 он: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат бөх, улсын заан М.Өсөхбаяр
2013 он: Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын заан Б.Пүрэвсайхан
2014 он: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх, улсын аварга С.Мөнхбат
2015 он: Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын заан Б.Пүрэвсайхан
2016 он: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат бөх, улсын арслан Р.Пүрэвдагва
2017 он: Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, улсын харцага Т.Баасанхүү
2018 он: Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай
2019 он: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий
2020 он: Цар тахлын улмаас өнжсөн.
2021 он: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий
Түүнчлэн энэ удаагийн барилдаанд энэ жилийн улсын баяр наадмын үзүүр бөх, Улсын отгон арслан Б.Орхонбаяр зодоглохоор мэдүүлгээ өгчээ. Түүний хувьд улсын баяр наадмаас хойш анх удаагаа барилдаж буй нь өнөөдөр юм. Энэхүү барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нарын тэргүүтэй бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдана.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)