Чөлөөт бөхийн өсвөр үеийн "Новогоднии Кубок" тэмцээн арванхоёрдугаар сарын 23-25-нд ОХУ-ын Благовешенск хотод боллоо.
Гурван насны ангилалд ахлах нас (2003-2005 он), дунд нас (2006-2008), бага нас (2009-2010) болсон тус тэмцээнд 15 байгууллагын 250 тамирчин өрсөлдөв.
Бага насны ангилалд Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн сурагч, "MJ” клубийн тамирчин Д.Дэлгэрмөрөн 35 кг-ын жинд хүрэл, Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн сурагч, “Төгс" дэвжээний тамирчин М.Эрдэнэбаяр 54 кг-д мөнгө, дунд насанд Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн сурагч, “Төгс" дэвжээний тамирчин Б.Буянжаргал 45 кг-д хүрэл, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн сурагч, “Төгс" дэвжээний тамирчин А.Даваадорж дунд насны 60 кг-д, ахлах насны 61 кг-д тус бүр мөнгөн медаль хүртсэн.
Хос мөнгөн медаль зүүсэн А.Даваадорж тус тэмцээний дайчин барилдаантай бөхийн тусгай шагналаар шагнагдсан бол олон улсын шүүгч Б.Төмөрбаатар нь тэмцээний шилдэг шүүгчээр шалгарав.
Сэтгэгдэл (1)