Барселона болон Ливерпүүлийн багийн тоглогч асан Луис Суарез Бразилийн "Гремиo" багт нэгдэхийг амаар зөвшөөрсөн бөгөөд багтайгаа хоёр жилийн гэрээ байгуулах бололтой.
Өдгөө 35 настай тэрбээр одоогоор клубгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд "Насионал"-д тоглож байв. Саяхан Суарез 2022 оны ДАШТ-д оролцож, Уругвайн шигшээ багтайгаа хэсгээсээ шалгарч чадалгүй Солонгосын багтай оноо тэнцэж, улмаар Солонгосын шигшээ баг оруулсан гоолын илүүгээр хэсгээс шалгарсан юм.
Л.Сайнаа