Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг шалгаруулах "Бөртэ чоно" ёслол эхэллээ.
Сагсан бөмбөгч Шаравжамцын Энхийн-Од шилдэг залуу тамирчнаар шалгарлаа. Тэрбээр АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг NCAA-гийн 1-р дивизионд тоглосон анхны Монгол сагсчин юм. Ш.Энхийн-Од АНУ-д байгаа тул түүний ах Ш.Мөнхийн-Од шагналыг гардан авлаа.