Өмнөговь аймгийн захиргаанаас тэмээн сүргийг өсгөх, ашиг шимийг нь хүртэх малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр "Ботгоны мөнгө" олгодог уламжлалтай ажээ.
Тэд энэ жил 2330 малчин өрхийн 19552 ботгонд нийт 97,760,000 төгрөг олгосон байна. Ингэ нь хоёр жил нэг удаа төллөдөг бөгөөд ингэхдээ нэг ботгонд 5000 төгрөг ноогдохоор төсөлт тусгажээ.
Л.Сайнаа