Иргэний агаарын тээврийн "Изинис Эйрвэйз" ХХК нь 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж, олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани билээ. Харин тус компанийн Airbus A330 нисэх онгоц БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд цэргийн зориулалттай 50 тонн ачаа тээвэрлэсэнд сэжиглэгдэж байна.
Энэ шалтгааны улмаас тус компанийн эзэмшлийн JU-1332 бүртгэлтэй Airbus A330 нисэх онгоц одоо Улаанбаатар хотод газардаад шалгагдаж байгаа юм.
Тэгвэл дээрх компанийн эзэд хэн бэ?
- Тус компани нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцийн эзэмшдэг компани юм.
- Харин гүйцэтгэх захирлаар Д.Оюундэлгэр ажилладаг.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (12)