Японы мэргэжлийн сүмогийн холбооноос 2022 онд хамгийн их орлого олсон 10 бөхийг зарлажээ. Үүнд фэн клубийн хандив, телевизийн сурталчилгаа гэх мэт бусад орлогыг тооцоогүй бөгөөд уг жагсаалтыг Ёкозүна Тэрүнофүжи хоёр дахь жилдээ дараалан тэргүүлэв. Г.Ган-Эрдэнэ энэ жил 928 мянган ам.долларын орлого олсон бөгөөд Монголын дөрвөн сүмоч эхний 10-т багтсан.
Хамгийн их ашиг олсон 10 сүмоч:
1. Тэрүнофүжи 928.520 $
2. Такакэйшо 683.900 $
3. Митакэүми 661.540 $
4. Шодай 562.660 $
5. Вакатакакагэ 519.140 $
6. Aби 513.600 $
7. Tамаваши 438.600 $
8. Ичиножёо 436.280 $
9. Хоошёорюү 390.160 $
10. Tакаясү 389.740 $
Дашрамд нэг ам доллар 10 иентэй тэнцдэг байна.