"Катар 20220" хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн дөрвөн баг тодорч, Аргентин, Хорват, Франц, Мароккогийн шигшээ багууд шалгарснаас урд шөнө Аргентины шигшээ баг Хорватын шигшээ багийг буулган авч, аваргын төлөө шалгаран үлдээд буй.
Тэгвэл энэ шөнө шөвгийн дөрвийн сүүлийн оноолтод Францын шигшээ баг түүх бичиж, анх удаа хагас шигшээд шалгараад буй Мароккогийн шигшээ багтай тоглоно. Ихэнх хөгжөөн дэмжигчдийнх нь хувьд Мароккогийн шигшээ баг Француудад хөнгөн зууш байх. Гэвч тэд тийм биш гэдгээ харуулсан. Мароккогийн шигшээ баг хэсгээ тэргүүлж, улмаар Испани, Португалын шигшээ багуудыг өвдөг сөхрүүлсэн билээ.
Өнгөрсөн ДАШТ-ий аваргууд болох Францын шигшээ баг Польш, Англи зэрэг хүчтэй багуудыг төвөггүйхэн хожсон. Хэрэв тэд энэ тоглолтод хожвол ДАШТ-ий аваргын цомынхоо тоог нэмэх чухал тоглолтыг хийх юм. Харин Мароккогийн шигшээ багийн хувьд дэлхийн хөлбөмбөгийн шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ түүхийг бичиж буй. Тэд хожсон, хожигдсон ч түүх л үлдэх учиртай.
Л.Сайнаа