Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны 10 дугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах “Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны шөвгийн найман баг тодорсон билээ. Тус найман баг тойргоор барилдаж, ялагчаа тодруулах юм.
Шигшээ найман багийн эхний тойргийн барилдаанд маргааш /2022.12.15/ Өвөрхангай аймгийн баг Баянхонгор аймгийн багтай хүч үзнэ.
Өвөрхангай аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын харцага Х.Гантулга
- Улсын харцага Б.Цэдэнсодном
- Улсын харцага Ц.Бямба-Отгон
- Улсын начин Б.Лхагвадорж
- Аймгийн арслан Ж.Наранбаатар
- Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
Баянхонгор аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын начин Б.Эрдэнэхүү
- Улсын начин Д.Цэрэнтогтох
- Улсын начин Э.Батмагнай
- Аймгийн арслан Б.Бат-Орших
- Цэргийн арслан Г.Жамбалдорж
- Аймгийн арслан Ч.Алтангэрэл
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)