Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны 10 дугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах “Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны шөвгийн найман баг тодорсон билээ. Тус найман баг тойргоор барилдаж, ялагчаа тодруулах юм.
Ингэснээр өнөөдөр /2022.12.14/ буюу эхний оноолтод Булган аймгийн баг Төв аймгийн багтай эхний тойргийн барилдаанаа хийх гэж байна.
Төв аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын начин Г.Ганжид
- Улсын гачин Д.Хүдэрбулга
- Аймгийн арслан Г.Өсөхбаяр
- Аймгийн арслан П.Эрхэмжаргал
- Аймгийн арслан И.Мандах
- Аймгийн арслан Н.Дашдаваа
Булган аймгийн багийн бүрэлдэхүүн
- Улсын начин Д.Амарсайхан
- Улсын начин Д.Амаржаргал
- Улсын начин Х.Цогтгэрэл
- Улсын начин Б.Түмэндэмбэрэл
- Улсын начин Э.Сумъяабат
- Улсын начин Б.Түвшинтөгс
Тус тэмцээнийг Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг бөхчүүд баг болон өрсөлдөж, алтан цомын эзэн болно.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм.
Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болох талаар Монголын Үндэсний бөхийн холбоо мэдээлсэн билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)