Казахстаны нийслэл Астанад болж буй казах күрес бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдөр манай тамирчид алт, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн. Тэгвэл хоёр дахь өдөр дөрвөн медаль нэмж авав. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Энхтайваны Энхболд, эмэгтэйчүүдийн 55 кг-д Отгонжаргалын Сарантуяа мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д Эрдэнэсүрэнгийн Өсөхбаяр, 74 кг-д Өлзийбаярын Бямбасүрэн нар хүрэл медалийн эзэн боллоо.
Сонирхуулахад, мөнгөн медальт О.Сарантуяа, хүрэл медальт Э.Өсөхбаяр нар өнгөрсөн сарын сүүлээр узбек курашаар насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүртсэн медалиа 10 гаруй хоногийн зайтай казах күрес бөхийн төрлөөр давтсан юм.