Катарын Доха хотноо кохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн дөрвийн шатны эхний тоглолт өнөө шөнө Аргентин, Хорватын шигшээ багуудын хооронд өрнөнө. Хоёр багийн гол тоглогчид болох 35 настай Лионел Месси, 37 настай Лука Модрич нарын хувьд "Катар 2022" сүүлчийн ДАШТ нь болж буй бөгөөд тэдний хэн нь ч дэлхийн аваргын алтан цомыг өргөж үзээгүй байгаа.
Аргентины шигшээ баг өмнөх шатанд Нидерландыг, Хорватуудыг Бразилыг хожиж, шигшээ дөрөвт шалгараад байна. Тэгвэл энэ шөнө Леонел Месси, Лука Модрич нарын нэг нь аварга болох мөрөөдлөө орхих гэж байна.
Сонирхуулахад, 2014 оны ДАШТ-д Аргентины шигшээ баг Германд хожигдон аварга болох боломжоо алдсан бол 2018 онд Хорватын шигшээ Францын багт хожигдон дэд байрт шалгарсан.
Хувийн үзүүлэлтүүдийг нь харьцуулбал Месси клубийн хэмжээнд 863 тоглолтод оролцож, 706 гоол оруулсан бол үндэсний шигшээ багтайгаа 193 тоглолтод оролцож, 111 гоол оруулжээ. Модрич клубийн хэмжээний 785 тоглолтод оролцон 97 гоол оруулж, Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүнтэй 160 тоглолтод оролцож, 23 гоол оруулсан байна.
Хорватын шигшээ баг дэлхийн аварга болж байгаагүй бол Аргентины шигшээ баг хоёр удаа аваргалсан билээ.
Л.Сайнаа