Хүндийн өргөлтийн энэ оны ДАШТ Колумбийн нийслэл Богота хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцож буйгаас өчигдөр Г.Анужин эмэгтэйчүүдийн -64 кг жинд наймлугаар байр эзэллээ. Тэрээр огцом өргөлтөөр 94, түлхэлттэйгээр 115 кг нийт 209 кг өргөж, Их Британийн тамирчинтай оноо тэнцсэн байна.
Түүнчлэн манай тамирчдаас Б.Хонгорзул эмэгтэйчүүдийн -59 кг жинд 32 дугаар байр, Э.Энхтамир эмэгтэйчүүдийн -55 кг жинд 21 дүгээр байр тус тус эзэлсэн юм.
Л.Сайнаа