"Катар 2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээгийн эхний тоглолт болох Хорват-Аргентиний тоглолтын шүүгчээр Даниэле Орсатог томилжээ. Тэрбээр 1975 онд төрсөн, Итали гаралтай шүүгч юм.
Мөн талбайн туслах шүүгчээр Чиро Карбоне, Алессандро Жаллатини нар ажиллах юм байна. Тоглолт энэ сарын 14-ний шөнийн 03.00 цагт болно.
Л.Сайнаа