АНУ-ын Айовад эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-ын тэмцээн энэ сарын 10-11-нд явагдаж, өндөрлөлөө. Тэмцээнд манай улсын эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ.
Энэ талаар гавьяат тамирчин П.Орхон өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ. Тэрбээр "Ээждээ хоёр хүүхдээс нь Дэлхийн цомын хүрэл медалийн хамт төрсөн өдрийн мэнд хүргэе. Хүүхдийнхээ төрсөн өдрөөс ээжийнхээ төрсөн өдөр хүртэл барилдлаа" гэжээ.
Сэтгэгдэл (2)