Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй "Үндэсний Алтан цом" тэмцээний хоёрдугаар шат арванхоёрдугаар сарын 1-9-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулдагдлаа. Алтан цомын төлөөх тэмцээний хоёрдугаар шат Увс аймаг, Баянгол дүүргийн барилдаанаар эхэлсэн юм. Харин Булган аймаг, Багануур дүүргийн барилдаанаар өндөрлөлөө. Уншигч та бүхэнд тус тэмцээний онцлох үйл явдал болон онцлох бөхчүүдийг танилцуулж байна.
Алтан цомын төлөөх тэмцээний хоёрдугаар шатанд Өвөрхангай аймгийн баг 22:3 харьцаатайгаар өрсөлдөгч багаа ялсан юм. Энэ нь алтан цомын төлөөх тэмцээний хоёрдугаар шатны онцлох үйл явдал байлаа.
Мөн тав давсан бөхчүүдийг танилцуулъя
- Улсын заан М.Лхагвагэрэл - Завхан аймаг
- Улсын харцага Т.Баасанхүү - Увс аймаг
- Улсын харцага Б.Цэдэнсодном - Өвөрхангай аймаг
- Улсын харцага Ц.Бямба-Отгон - Өвөрхангай аймаг
- Улсын начин Э.Ванданцэрэн - Архангай аймаг
- Улсын начин Э.Батмагнай - Баянхонгор аймаг
- Улсын начин Б.Түмэндэмбэрэл - Булган аймаг
"Алтан цомын төлөөх" барилдааны гуравдугаар шатны шалгаруулалт 2023 онд эхлэх юм.
Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг найман баг тойргийн журмаар өрсөлдөж, алтан цомын эзэн болох юм. Алтан цомын эзэн болсон баг 200 сая төгрөгийн эзэн болно.
Ийнхүү уншигч та бүхэнд дараагийн шатанд шалгарсан найман багийг танилцуулж байна.
- Увс аймгийн баг 19:6 харьцаатайгаар
- Баян-Өлгий аймгийн баг 14:11 харьцаатайгаар
- Архангай аймгийн баг 13:12 харьцаатайгаар
- Баянхонгор аймгийн баг19:6 харьцаатайгаар
- Завхан аймгийн баг 19:6 харьцаатайгаар
- Өвөрхангай аймгийн баг 22:3 харьцаатайгаар
- Төв аймгийн баг 16:9 харьцаатайгаар
- Булган аймгийн баг 19:6 харьцаатайгаар тус тус тэргүүлж, дараагийн шатанд шалгарлаа.
Д.Батчулуун