“Нүүрсний хулгайч” нарт хариуцлага тооцож, тэдний нэрсийг зарлахыг шаардсан иргэдийн жагсаалт өчигдөр /2022.12.10/ долоо дахь өдрөө үргэлжилсэн бол, хэсэг иргэд суултаа үргэлжлүүлж Сүхбаатарын талбайд өнгөрсөн шөнө /2022.12.10-11/ хоносон ажээ.
Тэгвэл Сүхбаатарын талбайд болж буй жагсаалыг үргэлжлүүлж хөдөө орон нутгийн иргэд ч амьдарч буй аймгийнхаа төв талбайд жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байгаа аж.
Тухайлбал, өнгөрөгч Баасан гараг /2022.12.09/-т Сүхбаатар аймгийн Баруун урт хотод “Нүүрсний хулгайч” нарын эсэргүүцсэн жагсаал болжээ. Энэ үеэр жагсагчидтай Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Баатархүү уулзсан байна.
ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга асан Б.Баатархүү Сүхбаатарын аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар томилогдсон билээ.
Сэтгэгдэл (4)