Ардчиллын төлөө намууд нэгдсэний 22 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр "Монгол бөхийн өргөө"-нд болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Улсын начин Б.Даваа-Очир түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Улсын начин М.Батмагнай үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын начин Д.Батжаргал нар шалгарлаа.
Л.Сайнаа