МҮБХ, "SPS" телевиз хамтран зохион байгуулж буй Үндэсний "Pepsi Алтан цом"-ын төлөөх II шатны хамгийн сүүлийн барилдаан өнөөдөр Булган аймаг, Багануур дүүргийн хооронд боллоо. Тус барилдаанд анхдагчийн өлгий нутгийн хүчтэнүүд 19:6-гаар ялалт байгуулснаар шилдэг наймын хамгийн сүүлийн багаар тодорсон юм.
Ийнхүү "Алтан цом"-ын шигшээ наймд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Завхан, Өвөрхангай, Төв, Увс гэсэн найман аймгийн баг үлдэв. Эдгээр 8 баг тойргоор өрсөлдөж түрүүлсэн баг нь 250, үзүүрлэсэн баг нь 50 сая төгрөгийн эзэн болно.
Л.Сайнаа