Испанийн шигшээ баг хоёр дэлхийн АШТ дараалан хасагдах шатны эхний тоглолтодоо торгуулийн цохилтоор хожигдоод буй билээ. Тус улсын хөлбөмбөгийн холбоо ахлах дасгалжуулагч Луис Энрикег үүрэгт ажлаас нь чөлөөлж, 21 хүртэлх насны залуучуудын шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байсан Луис де ла Фуэнтег түүний оронд томилжээ. Энрике Испанийн шигшээ багт дуудагдан тоглож байсан бөгөөд 2018 оны дэлхийн АШТ-ий дараагаас тус шигшээ багийг удирдсан ч 2019 онд хувийн асуудлаас үүдэн дөрвөн сарын хугацаанд түр завсарлага авч байсан билээ.
Испанийн хөлбөмбөгийн холбоо мэдэгдэлдээ "Луис Энрикегийн шигшээ багт оруулсан хувь нэмэрт талархаж, шигшээ багийнхаа амжилтын төлөө "Шинэ төсөл" эхлүүлэх боллоо" гэжээ.