Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд Чингис хааны музейд болно.
Спорт, биеийн тамирын салбарын энэ эрхэм хүндтэй шагналыг 2002 оноос эхэлж оны хамгийн шилдэг амжилтын эзэн болсон тамирчинд олгодог уламжлалтай. Энэхүү "Бөртэ чоно" тэргүүн дээд шагналыг Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой мөнгөн медальт чөлөөт бөхийн шилдэг тамирчин О.Пүрэвбаатар 2002 онд анх удаа хүртэж байв.
Тус шагналыг 2003 онд О.Гүндэгмаа , 2004 онд Х.Цагаанбаатар, 2005 онд Б.Наранбаатар, Х.Эрдэнэт- Од нар тухайн онд үзүүлсэн амжилтаараа хүртэж байв. Харин 2006 онд X.Цагаанбаатар дахин хүртсэн бол 2007 онд Э.Бадар-Ууган, 2008 онд Н.Түвшинбаяр нар "Бөртэ чоно" шагналын эзэд болжээ. Түүнчлэн өнгөрсөн онд МУГТ М.Уранцэцэг, МУГТ Ц.Цогтбаатар тус тус хүртэж байжээ.
Л.Сайнаа