Монголын үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй үндэсний "Pepsi Алтан цом"-ын төлөөх барилдааны хоёрдугаар шатны долоо дахь барилдаан өнөөдөр Төв, Сүхбаатар аймгийн бөхчүүдийн хооронд боллоо. Тус барилдаанд Төв аймгийн баг өрсөлдөгчөө 16:9-өөр буулган авсан юм. "Дүнжингарав" дэвжээний бөхчүүдээс улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Г.Ганжад, Д.Хүдэрбулга, аймгийн арслан П.Эрхэмжаргал нар тус бүр 4 даваа авч багаа ялалтад хөтлөв.
Маргааш хоёрдугаар шатны хамгийн сүүлийн барилдаанд Булган аймаг, Багануур дүүргийн багууд 19 цагт өрсөлдөнө.
Л.Сайнаа