Чөлөөт бөхийн энэ оны "Дэлхийн цом"-ын тэмцээн АНУ-ын Айова мужид энэ сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд саяхан зохиогдсон Белградын ДАШТ-нд багаараа дөрөвдүгээр байрт орсон манай улсын шигшээ багийн тамирчид оролцоно. Саяхныг хүртэл манай тамирчид дээрх тэмцээнд оролцохгүй болсон тухай яриа тараад байв. Тэгвэл тус тэмцээнд эмэгтэй тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бол эрэгтэй тамирчдын цөөнх нь хасагдаж, үлдсэн тамирчид оролцохоор болжээ.
Өмнө нь "Дэлхийн цом"-ын тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилал тусдаа болдог байсан бол энэ удаагийн тэмцээнд хамтатган зохиож буйгаараа онцлог юм.
Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс З.Занабазар, М.Лхагвагэрэл, Т.Тулга тэргүүтэй тамирчид хүч үзнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)