Cүүлийн хоёр башёд "үзүүрлэсэн" 32 настай Такаясү хүзүүндээ гэмтэл авсан тул өвлийн тойргийн үзүүлэх барилдаанд оролцохгүй. Экс озэки Кюүшюү башёгийн сүүлийн өдөр Абитай нэмэлт барилдаан хийхдээ бэртэл авсан. Түүний бэртэл бүрэн эдгэрэхэд нэг сарын хугацаа шаардагдах бөгөөд нэгдүгээр сарын тэмцээнд барилдах аж. Такаясүгээс гадна ёкозүна Тэрүнофүжи болон Мидорифүжи, Такарафүжи, Хокүтофүжи, Ичиямамото, Котоэко, Тэрүцүёши нар бэртлийн улмаас жюүнгёд оролцохгүй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)