Америкын Үндэсний сагсанбөмбөгийн холбооны Брүүклэн Нэтс багийн холбон тоглогч Кайри Ирвинг Еврейчүүдийг ялгаварлан гадуурхсан үзэл суртал бүхий киног цахим хуудсандаа хуваалцсанаас болж "NIKE" зэрэг томоохон брэндүүд түүнтэй хийсэн гэрээгээ цуцлаад буй. Түүнчлэн баг нь хүртэл түүнийг хөөж, NBA-д дахиж тоглохгүй байж болох нөхцөлд ч ороод байв.
Тэгвэл өнөөдрийн тоглолтод тэрбээр талбайд ямар ч логогүй пүүз өмсөн гарчээ. Тус пүүз дээр "Энд лого байна", "Би одоо эрх чөлөөтэй. Бурхандаа талархая" гэж өөрийн гараар бичжээ.
Л.Сайнаа