ДАШТ-ий хасагдах шатны сүүлийн тоглолтууд энэ сарын 06-07-ныг шилжих шөнө зохион байгуулагдаж, шигшээ найман багийн нэрс тодроод байна. Тэгвэл уг тоглолтуудад өрнөсөн сонирхолтой үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Нэг. Шөвгийн найман баг
ДАШТ-ий шөвгийн наймд Аргентин, Хорват, Бразил, Португал, Англи, Марокко, Нидерланд, Францын шигшээ багууд шалгаран үлдлээ. Тоглолтууд маргааш орой эхэлнэ.
Хоёр. Португалчуудын аархал
ДАШТ-ий Н хэсгийн аварга Португалын шигшээ баг Швейцарын шигшээ багийг 6:1 харьцаатай хожиж, аархав. Тэд ийнхүү шигшээ найман багийн бүрэлдэхүүнд багтаж буй. Тэдний дараагийн өрсөлдөгч Мароккогийн шигшээ баг юм.
Гурав. Зөгнөлт хожил
Манай сайтын зүгээс Испанийн шигшээ багийг шөвгийн 16-ын сүүлийн тоглолтод Мароккогийн шигшээ багт хожигдож магадгүй байна гэх нийтлэлийг бэлтгэж байв. Таамаг ёсоор Мароккогийн шигшээ баг Испанийн шигшээ багтай тэнцэж, улмаар нэмэлт цагт хожил байгуулж шигшээ наймд шалгарсан юм.
Дөрөв. Африкчуудын түүх
Африк тивийн төлөөлөл Мароккогийн шигшээ баг шөвгийн наймд шалгарсан Африкын дөрөв дэх улс боллоо.
Тав. Роналдугийн урам хугаралт
Португалын шигшээ багийн од Кристиано Роналду сүүлийн тоглолтыг сэлгээний суудлаас үзлээ. Энэ нь түүний багийн дасгалжуулагчийн гаргасан шийдвэр бөгөөд тэрбээр сэтгэл гонсгор байгаа ажээ. Түүний эхнэр Жоржина Родригес Португалийн ахлах дасгалжуулагч Фернандо Сантуш нөхрийг нь гараанд гаргаагүй шийдвэрт маш их сэтгэл дундуур байгаага мөн илэрхийлсэн байна.
Зургаа. Валид Реграги
Одоогоор ямар ч баг Валид Реграгигийн удирдаж буй Мароккогийн шигшээ багийн эсрэг гоол хийж чадаагүй байна.
- 2-0 Чили
- 0:0 Парагвай
- 3:0 Гүрж
- 0-0 Хорват
- 2-0 Бельги
- 2-1 Канад (Өөрийн гоол)
- 0:0 Испани
Долоо. Энэ ДАШТ-ий анхны ХЭТТРИК
Өдгөө 21 настай Гонсалу Рамуш ДАШТ-ий хасагдах шатанд оруулсан гоолоороо Месси, Роналду нарын оруулсан гоолын нийлбэрээс давлаа. 1990 оны ДАШТ-ий шөвгийн 16-д Чехословакийн хөлбөмбөгч Томаш Скухравы хэттрик бүртгүүлснээс хойш 32 жилийн дараа Португалийн Гонсалу Рамуш хэттрик бүртгүүллээ.
Л.Сайнаа