Манай улсад гаднын хөрөнгө оруулалттай компаниуд тийм олон биш ч, үйл ажиллагаа нь жигдэрсэн, олон жил тогтвортой ажиллаж байгаа нь ч бий. Тэдний нэг нь уг нь Сингапурын хөрөнгө оруулалттай, хятад гүйцэтгэх захиралтай нүүрс тээврийн “Ти Ти Си энд Ти” компани. 2011 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн энэ компани Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг.
Харамсалтай нь гадаадын хөрөнгө оруулалттай энэ компанийн гадаад ажилчид, бүр тодруулбал хятад ажилчид Монгол Улсын иргэнийг бүлэглэн зодсон хэрэг ердөө сар гаруйн өмнө гарсан. Энэ хэргийн дуулиан намдаагүй байтал бас дахин Монголын иргэдийг хохироож байгаа мэдээлэл гарч ирлээ.
Энэ удаад “Ти Ти Си энд Ти” компанийн охин компани “Тахилт хайрхан транс” компани монгол ажилчдыг хохироож байгаа тухай мэдээлэл буй юм. “Тахилт хайрхан транс” компанийн Гүйцэтгэх захирлаар Хятадын иргэн Лэй Жинбао ажилладаг бол Хүний нөөцийн даргаар нь мөн л Хятад Улсын иргэн Пэн Пэн ажилладаг юм байна. Хүний нөөцийн албаны дарга Пэн Пэн саяхан 100 гаруй монгол ажилчныг шалтгаангүйгээр халж хохироосон ажээ.
Ташрамд дурдахад, “Ти Ти Си энд Ти” компанийн хувьцаа эзэмшигчээр Э.Оюутцэцэн бүртгэлтэй байдаг юм байна.
А.Бат
Сэтгэгдэл (4)