Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга асан Ти Жей Диллашау спортоо орхих болсныг түүний менежер олон нийтэд мэдээлсэн байна. Алдарт Ренан Бараог сөхрүүлэн дэлхийн аварга болж байсан тэрбээр хар тамхины хэрэгт ч орооцолдож явсан удаатай.
UFC холбооноос түүнд хоёр дахь боломжийг олгосон ч сүүлийн тулаандаа хөнгөн жингийн жингийн аварга Альжамейн Стерлингэд техникийн нокаутаар ялагдсан билээ. Тэрбээр 1986 онд АНУ-ын Калифорниа хотноо мэндэлсэн. UFC-ийн хөнгөн жинд нийт 22 тулаан хийж 17 удаа ялаад буй нэгэн.
Л.Сайнаа