ДАШТ шөвгийн 16-ын найман тоглолтоос зургаа нь болж өндөрлөв. Ингэснээр ДАШТ-ий шөвгийн наймд Нидерланд Аргентинтай, Хорват Бразилтай, Англи Францтай тус тус тоглохоор шалгаран үлдээд байна.
Тэгвэл өнөө шөнө ДАШТ-ий шигшээ 16 багийн сүүлийн тоглолтууд өрнөх юм. Эхний тоглолтод Мароккогийн шигшээ баг Испанийн шигшээ багтай тоглоно. Хэсгийн сүүлийн тоглолтдоо Японы шигшээ багт хожигдож, хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Испанийн хувьд энэ оноолт ширүүхэн таарлаа. Хорват, Бельгийн хүчирхэг багийг буулган авч хэсгээ тэргүүлсэн Мароккогийн шигшээ багийн энэ ДАШТ-ий тоглолтууд сайн байгаа гэж хэлж болно. Хоёр багийн хожсон Португал, Швейцарын багуудын аль ялсантай нь нүүр тулах юм.
Хэрэв хэсгээ тэргүүлбэл Хорватын хүчирхэг багтай таарах байсан Испанийн шигшээ багийг төлөвлөгөөтэйгөөр хэсгийн дэдээр гарсан гэж судлаачид дүгнэж байгаа. Энэ шөнө тэд хожигдвол муу санаа хүзүү ороосон хэрэг болох нь дамжиггүй.
Энэ шөнийн хоёр дахь тоглолтод Португалын шигшээ баг Швейцарын шигшээ багтай оноолт таарлаа. Хэсгийн тоглолтдоо Бразилын шигшээ багт хожигдсон Швейцарчуудын хувьд Португалыг хожих амаргүй даваа боловч, таавар эвдэх тоглолтыг үзүүлэх магадлалтай байна. Энэ ДАШТ нь Португалын домогт тоглогч Роналдугийн хувьд сүүлийнх нь бөгөөд хэрвээ шигшээ наймд багаа оруулж чадахгүй бол харамсал дүүрэн гэртээ харина.
Л.Сайнаа